Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийхгүй Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийхгүй

2020 оны 12 сарын 20

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн сайтад гараад байна. 

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаны хүмүүс хэллээ.  

БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: 

Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо өнөөдөр зургаагаар нэмэгдэж, 26 болоод буй. Энэхүү голомтын батлагдсан тохиолдлын анхны болон хоёрдугаар хавьтлын 803 хүний бүрэн хяналтад авч, 703 хүнийг шинжилгээнд хамруулсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. 

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мөн өнөөдөр мэдээлэл хийхдээ "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусийн халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1,000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй  хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд  хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна” хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622124
1 эможи

Зочин
2020-12-20 14:19
keyboard_arrow_up