Цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТООЦОХ  вэ? Цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТООЦОХ вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТООЦОХ вэ?

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Эрчим хүчний яамнаас хувийн хэвшлийн цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай цахимаар хуралдаж цахилгаан, дулааны үнийг тэглэсэн журмуудыг танилцуулж, тодруулга асуултад хариулт өгчээ.

Эрчим хүчний сайдын тушаалын дагуу шинээр гарсан журмуудыг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 388 компанид хүргүүлсэн байна.

Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хоёр өдрийн турш хэсэгчлэн хийсэн хурлын үеэр дээрх хөнгөлөлтөд Дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр багтсан эсэх, цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн төлбөрийг хэрхэн тооцох зэрэг асуултууд иржээ.

Тухайн дулаан дамжуулах төвийн цахилгааны тооцоо нь эзэмшигч байгууллагын үйл ажиллагааны зардалд суусан бол төлбөрийг журмын дагуу бүрэн чөлөөлөх юм.

Мөн Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хангамж, хэрэглээг зохицуулах түр журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Шинээр холбогдсон хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” хэмээн заасан юм.

Өөрөөр хэлбэл, айл өрхийн халаах хэмжээ, өрхийн тоо, бүсийн онцлог зэргийг харгалзан тогтооно гэдгийг тодотгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622170
1 эможи

Зочин
2020-12-22 14:18
keyboard_arrow_up