Хүнсний дэлгүүрүүд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана
2020 оны 12 сарын 22
Нийслэлд маргаашаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга дараах захирамж баталлаа.
- Хүнсний худалдаа эрхэлдэг байгууллагын цагийн хязгаарыг 07.00-22.00 цаг хүртэлх хугацаагаар тогтоолоо.
- 18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо. Харин 18-аас доош градустай спиртийн агууламжтай согтууруулах ундаа борлуулах эрх хүнсний дэлгүүр, худалдааны төвд хэвийн байгаа. Согтууруулах ундаанаас үүдэлтэй сөрөг үр дагавар гарч байгаа учир цагдаагийн байгууллагатай ярилцаж байна. Одоогоор хориглосон зүйл байхгүй.
- Нийтийн тээврийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, одоо мөрдөгдөж байгаа энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах журам гаргалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622180
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: