Хүнсний томоохон дэлгүүрт автобусны картыг цэнэглэнэ
2020 оны 12 сарын 23
УОК-ийн шийдвэрээр өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ.
Энэ хугацаанд Улаанбаатар хотоос гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж буй юм. Харин "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг нийтийн тээврээр зорчиход аль болох бэлэн мөнгөөр харьцахгүй байхыг хүслээ. Мөн хүнсний томоохон дэлгүүрүүдэд автобусны картыг цэнэглэж буй аж.
Түүнчлэн нийслэлээс явах гэж буй иргэд "COVID-19"-ийн PCR шинжилгээнд хамрагдсан ч гэсэн хотоос гарч зорчихыг хориглож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622185
0 эможи
Зочин
2020-12-23 11:31
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: