Нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2020 оны 12 сарын 25
Хан-Уул дүүргийн II хороо, "19-ын автобусны буудал"-д автобус шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:50 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очжээ.
Улмаар “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









622241
0 эможи
Зочин
2020-12-25 11:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: