БЗД-ийн 17-р хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг шинжилгээнд хамруулна БЗД-ийн 17-р хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг шинжилгээнд хамруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн 17-р хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг шинжилгээнд хамруулна

2021 оны 1 сарын 14

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан мэдээлэл хийж байна. 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдварын голомт идэвхтэй байгаа. Тус хороонд нэг гэр бүлийн 3-8 хүн өвчилсөн тохиолдлууд байгаа учраас НЭМГ-аас хорооны нийт хүн амын дунд илрүүлэг шинжилгээг эхлүүлсэн юм. 17 дугаар хорооны ажилтнуудын дундаас 14 хүн өвчилсөн.  Ажилтнуудын гэр бүл мөн өвчилж байгаа учраас тус хороогоор сүүлийн 7 хоногийн хугацаанд үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг шинжилгээнд орох, давтан шинжилгээ өгөх шаардлагатай байна. 

Одоогийн байдлаар 17-р хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд 79-р сургууль, хорооны иргэний танхим, Даян дэлгүүрийн гудамж, 21-р худагтай гудамжинд зөөврийн сууц аваачиж шинжилгээ авч байна. Тус хороо нь 2814 өрхтэй, 9758 иргэдтэй бөгөөд бид 18 наснаас дээш бүх иргэдийг шинжилгээнд хамруулахыг зорьж ажиллаж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622768
0 эможи

keyboard_arrow_up