“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна

2021 оны 1 сарын 22

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д дараах 2 ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

УЛААНБААТАР ХОТЫН ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ

ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Албан тушаалын чиг үүрэг: Төслийн санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг гүйцэтгэх, Төслийн Гэрээнд заасан  Санхүүжилтийн Гэрээний үүрэг болон санхүүгийн бусад шаардлага, өрийн удирдлага, зээлийн гэрээтэй холбоотой үүрэг хариуцлагуудад хяналт тавин мөрдүүлэх, тайлан гаргах, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм, бодлогын дагуу худалдан авах ажиллагаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжид туслалцаа үзүүлэх,  https://www.ebrd.com/work-with-us/procurement/policies-and-rules.html  харна уу,

Хэнд тайлагнахТХН-ийн удирдагч

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Төслийн санхүүгийн ажил гүйлгээний бүх бүртгэл, санхүүгийн баримт бичгүүдийг өдөр тутам хураан нэгтгэж тэдгээрийн бүртгэлийг хөтлөх.
  • Гарын үсэг зурсан эрх бүхий албан бичиг, захидал болон холбогдох нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь боловсруулан Төсөлд бэлтгэх.
  • Нэхэмжлэх болон бусад төлбөрийн баримт бичгийг шалган баталгаажуулах, зарцуулалтын хүсэлтийг бэлтгэн Банк-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Банк, ханган нийлүүлэгчтэй холбоотой баримт бичгүүдийг оролцуулан төлбөр тооцоо, зарцуулалтай холбоотой бүх баримт бичгүүдийг цуглуулан тэдгээрийг бүртгэлийг хөтлөх.
  • Зээлийн болон Буцалтгүй тусламжийн Санхүүжилтаар санхүүжсан үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримт болон бүртгэлийг тусад нь ангилж хөтлөх.
  • Төсөлд заасан Гэрээ хэлэлцээр болон холбогдох оролцогч талууд, эрх бүхий байгууллагын Зээл, Буцалтгүй тусламжийн Гэрээний дагуу олгогдох санхүүгийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж (Улаанбаатар хотын захиргааны жилийн төсөв, түүний зарцуулалтын дэлгэрэнгүй тайлан, аудитын дүгнэлт гэх мэт баримт бичгүүдийн хамт) Банк руу цаг тухайд нь хүргүүлэх.
  • Төсөл, Зээл ба Буцалтгүй тусламжийн Гэрээнд заасан санхүүгийн асуудлуудтай холбоотой тогтмол (улирал, хагас жил, жил тутмын) болон бусад тайлангуудыг Банканд нийцсэн хэлбэр, агуулгаар бэлтгэж (Зээл, Буцалтгүй тусламжийн Санхүүжилтийн зарцуулалттай холбоотой тайлан болон Улаанбаатар хотын захиргааны санхүүгийн гэрээний үүргийн мөрдөлт, нийцлийн тайлангийн хамт) цаг тухайд нь Банканд хүргүүлэх.
  • Биелүүлсэн гэрээний үүрэг болон ирсэн, явсан бичиг баримт, мэдүүлэг, тайлангийн бүртгэл гарган хөтлөх.
  • Оролцогч талуудтай холбоотой ажиллан Төслийн нягтлан бодох бүртгэлийн бүх асуудлуудыг зохицуулах, Төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой хэлэлцүүлэг, семинар, хурал, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
  • Шаардлагатай үед зөвлөх, гэрээт гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчдийн санхүүгийн асуудалтай холбоотой гэрээ хэлэлцээрийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Төслийн Гэрээний дагуу төлбөр тооцоог ЕСБХБ-тай цаг тухайд нь хийж тэдгээрийн бүртгэлийг гарган хөтлөх.
  • Төслийн жилийн санхүүгийн тайланг бэлтгэн санхүүгийн жил дууссанаас хоёр сарын дотор аудиторуудад хүргүүлэх.
  • Эрх бүхий байгууллагуудтай холбоотой ажиллан Төсөлтэй холбоотой (татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг) бүх татварын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх.
  • Төслийн дагуу санхүүгийн бүх баримт бичиг, мэдээлэл нь Банк болон/эсвэл донор байгууллага эсвэл бусад эрх бүхий байгууллагуудад хүртээмжтэй байдлыг хангах.
  • Төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл ба зардлын хяналтын системийг Банканд нийцсэн байдлаар хөтлөх, ЕСБХБанкины цахим системд шаардлагатай мэдээлийг тухай бүр оруулах
  • Төслийн худалдан авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой тодруулга, асуултанд холбогдох байгууллагаас хариулт авах, банкны системд оруулах
  • Худалдан авах ажиллагаатай холбоотой уузлатыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх
  • Төслийн нэгжид гэрээ эрх зүйтэй холбоотой дэмжлэг үзүүлэх
  • Худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдүүлэх, хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг хангах
  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, лицензийг холбогдох газруудаас авахад ТХН туслалцаа үзүүлэх

Тавигдах мэргэшлийн шаардлага

Мэргэшсэн нягтлан бодогч (ACCA, CIPFA, CA зэрэгтэй) байх, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх. Санхүү/НББ-ээр магистр зэрэгтэй бол давуу тал болно.

Тавигдах ажлын туршлага

Мэргэжлээрээ хамгийн багадаа дөрвөн жил тасралтгүй ажилласан байх. Олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор байгууллагуудаас санхүүжсэн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Тавигдах гол ур чадвар

Ур чадвар

  • Бие даан ажлаа төлөвлөн гүйцэтгэж хяналт тавьдаг байх
  • Даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэг байх
  • Компьютерын орчинд, ялангуяа Microsoft Office suite-ийн програмууд дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Багаад ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлийг ярианы болон бичгийн түвшинд бүрэн эзэмшсэн байх  

Мэдлэг

  • Донор болон зээлээр санхүүжсэн төслүүдийг удирдан явуулж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Монгол улсын НББ-ийн хууль тогтоомж болон СТОУС-ын стандартын гүнзгий мэдлэгтэй байх
  • Европын холбооны улс болон ЕСБХБанкны худалдан авах ажиллагаа, гэрээ, санхүүгийн талаар ойлголт, мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан иргэд дараах бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийж доорх хаягаар ирүүлнэ үү.

    • Өргөдөл;
    • Анкет;
    • Их, дээд сургуулийн диплом, гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/;
    • Өмнө болон одоо ажиллаж байгаа байгууллагын хоёр тодорхойлолт /эх хувиар/.

Өргөдлийг 2021 оны 01-р сарын 27-ны өдөр дуустал 09.00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. Өргөдлийн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлагыг хамгийн сайн хангасан 3 өргөдөл гаргагчийг дуудаж ярилцлага хийж шалгаруулна. Сонгон шалгаруулалтын гишүүд нь өргөдөл гаргагчтай ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг хангана.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ЧД, ЖИГЖИДЖАВЫН ГУДАМЖ-9, НУТГИЙН ЗАХИРГААНЫ

ХАНГАРЬД ОРДОН, 6-Р ДАВХАР, 609 ТООТ

Холбоо барих утас: 11 315333

И-мэйл: munkhbayar.ubzaa@gmail.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622982
0 эможи

keyboard_arrow_up