Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо
2021 оны 1 сарын 28
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших 500 оюутны байранд хөл хорьж, хамгаалалтад авлаа. Учир нь Улаанбаатар-Дархан-Уул аймгийн хооронд тээвэрлэлт хийсэн жолооч Covid-19 халдвар авсан нь батлагдсан. Түүнтэй ойрын хавьтал хүн дээрх байранд байгаа тул шинжилгээний баг гарган, оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хамгаалалтад авсан юм байна.
Оюутны байр нь Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрладаг бөгөөд 42 өрхийн 110 орчим иргэнээс шинжилгээ авах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623159
0 эможи
ш
2021-01-28 19:52
явалддаг эм нь байждэээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: