Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа
2021 оны 1 сарын 29
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.
Тухайн байрны оршин суугчдыг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Тиймээс тус байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, хамтран ажиллахыг хүсье хэмээн дүүргийн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Мөн өчигдөр тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 500 оюутны байранд хөл хорио тогтоон хамгаалалтад авч, иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623164
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: