Үсчин, гоо сайхан, маникюрын 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ Үсчин, гоо сайхан, маникюрын 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үсчин, гоо сайхан, маникюрын 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ

2021 оны 1 сарын 31

Arslan.mn

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо сайхан, хумс заслын салбарын 4660 ажилчдын 80 орчим хувь буюу 3630 ажилчдыг PCR шинжилгээнд хамруулжээ. 

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотод үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй

  • үсчин /954 цэг 2751 ажилтан/,
  • гоо сайхан /533 цэг 1458 ажилтан/,
  • хумс заслын /313 цэг 451 ажилтан/ ажилтнуудыг буюу нийт 1800 байгууллагын 4660 ажилтнуудыг өчигөдр 09:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэсэн 26 PCR шинжилгээ авах цэг дээр хамруулах, зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 6 хэлтсийн 45 албан хаагч төвийн 6 дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран үсчин, гоо сайхан, хумс заслын газар нэг бүрээр биечлэн явж дээрх 30 цэгт шинжилгээнд хамруулах ажлыг танилцуулах, идэвхижүүлэх, заавар зөвлөмж өгч хамруулах ажлыг зохион байгууллаа. 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623214
0 эможи

keyboard_arrow_up