ОБЕГ: Богд-Ар хороололд гарсан галын голомтоос 66 иргэнийг аварсан, унтраахаар ажиллаж байна
2021 оны 2 сарын 04
"Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабель холбооны утасны босоо сувагчлалд гал гарч байна" гэсэн дуудлага өнөөдөр 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623335
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: