“X apartment“-ын оршин суугчид дундаас өчигдөр дахин нэг тохиолдол батлагдсан тул хамгаалалтыг буулгаагүй байна “X apartment“-ын оршин суугчид дундаас өчигдөр дахин нэг тохиолдол батлагдсан тул хамгаалалтыг буулгаагүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“X apartment“-ын оршин суугчид дундаас өчигдөр дахин нэг тохиолдол батлагдсан тул хамгаалалтыг буулгаагүй байна

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

"X apartment" хотхоны бөөгнөрсөн хогийг НҮГ-4 ачилт энэ сарын 1, 2-ны өдрүүдэд хийсэн талаар БЗД-ийн Онцгой комиссоос мэдээлжээ.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг "X apartment"-ын Б блок байрнаас анхны эерэг тохиолдол бүртгэгдсэн.

Тус хотхоноос коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн иргэн нь СӨХ-ын ажилтан байсан. Үүний улмаас Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос "X apartment"-ын Б блокийн бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, мөн 1 давхрын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн ажилчин алба хаагчдаас 2 хоногийн дотор шинжилгээ авсан.

Тус хотхоны хувьд байруудын онцлог нь салгаж хязгаарлалт тогтоох боломжгүй. Тийм учраас дүүргийн Онцгой комиссоос коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэн нийт хотхоны 400 айлын 2,000 орчим иргэнээс хоёр удаагийн шинжилгээг аваад байна.

Уг шинжилгээгээр нийт 8 иргэнээс коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

Хамгаалалтыг хоёрдугаар сарын 5-ны өдөр буулгах төлөвлөгөөтэй байсан хэдий ч шинжилгээ өгсөн иргэдийн дундаас нэмж 1 тохиолдол бүртгэгдсэн учраас авсан хамгаалалтыг буулгалгүй өчигдрийн байдлаар нийт 8 хоног хамгаалалт авсан байдалтай байна.

“Икс Апартмент”-д бөөгнөрсөн хур их хогийг НҮГ-4 ачилт 2-р сарын 1, 2-ны өдрүүдэд хийсэн.

Иргэдийн өдөр тутмын хаясан хогийг ачилт хийхийн тулд мэргэжлийн хог ариутгалын компани ажиллаж байгаа учраас ачаалал ихтэй байгаа.

Тиймээс “Икс Апартмент”-ын оршин суугч иргэд та бүхэн хамгаалалт авсан үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр, сахилга бат, хариуцлагатайгаар халдвар хамгааллын дэглэмээ сахиж тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагахыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хүсжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623374
0 эможи

keyboard_arrow_up