БЗД-ийн таван байрны иргэд тусгаарлалтад байна
2021 оны 2 сарын 08
Баянзүрх дүүргийн онцгой комиссын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар, тус дүүргийн хэмжээнд цагдаагийн хамгаалалтад авч тусгаарласан нийт 5 байр байна.
- 26 дугаар хороо Элизабет хотхоны 214 дүгээр байрны 2-р орц,
- 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33в байрны 1-р орц,
- 5 дугаар хороо 6-р байр,
- 1 дүгээр хороо 8-р байр,
- 14 дүгээр хороо Шинэ-Үе хотхоны 102-р байрны 2-р орц
Тус байруудад Баянзүрх дүүргийн онцгой комиссын голомтод ажиллах багийнхан ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах, хүнс хүргэх, ариутгал халдваргүйтгэл хийх, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, айл болгоны хаалган дээр зөвлөмж мэдээлэл наах, утсаар холбогдож мэдээлэл хүргэх гэх мэт шаардлагатай ажлуудыг шуурхай зохион байгуулж байна.
Тусгаарлалтад орсон байрны иргэд,
- Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
- Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623423
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: