Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "НМХГ-аас "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрт сар бүр нэг байцаагч томилон, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад нь хяналт тавьдаг.  Сайжруулсан шахмал түлшээс дээж авах шинжилдэг бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. 

Тухайлбал, ОХУ-д техникийн үзүүлэлт, химийн найрлага, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн зэргийг шинжлүүлсэн. Мөн БНСУ, БНХАУ-д техникийн үзүүлэлт, үнсний химийн найрлага, элементийн шинжилгээ болон утааны хийн найрлагыг шинжлүүлж хариуг авлаа.

Мөн дотоодын таван лабораторид дээж өгсөн.

ОХУ, БНСУ, БНХАУ болон Геологийн төв лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Ашигт малтмалын газрын лабораторийн шинжилгээний хариугаар "Тавантолгойн түлш" компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чийглэг, үнслэг, дэгдэмхий хүхэрлэг, илчлэгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан байна. 

Мөн сайжруулсан түлшийг стандартын шаардлагын хэм хэмжээг шалгахаар 126 дээж өгч, 44 дүгнэлт гарсан. Эцсийн хариу нь стандартын шаардлага хангасан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623433
1 эможи

unshigch
2021-02-09 08:54
яалт ч үгүй хүхэр ихээр үнэртээд л байгаа.
Зочин
2021-02-08 21:16
тэгээд юунаас болоод байна. Суудлаа алдан гэж айгаад худал
keyboard_arrow_up