Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг НЭГ ХОНОГООР сунгав
2021 оны 2 сарын 10
Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ.
Энэ талаар НОБГ-ын дарга А.Дашням "Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дүүргүүдийн пост хоёрдугаар сарын 10-ны өдөртөө багтаан иргэдийг гаргах учиртай." гэлээ.
Мөн НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, маргааш энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623470
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: