ХАТУУ ХӨЛ ХОРИО: Маргаашаас архи,согтууруулах ундаа ХУДАЛДААЛАХГҮЙ
2021 оны 2 сарын 10
Маргааш буюу 2021 оны 02-р сарын 11-ны өглөөний 06.00 цагаас Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар сарын 23-ний 06:00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо.
Хөл хорионы хугацаанд Нийслэлийн 420 мянган өрхийг PCR шинжилгээнд хамруулж халдварыг хумиж, цаашдаа эрсдэлгүй болоход анхаарч ажиллах болсныг УОК-оос мэдээллээ.
Томоохон хүнс худалдааны 41 зах маргаашаас хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна.
Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4297 хүнсний дэлгүүр ажиллах бөгөөд энэ хугацаанд архи,согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623506
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: