Эргүүлд гарч буй албан хаагчдад зориулж, хотын нийтийн бие засах газрыг нээлээ Эргүүлд гарч буй албан хаагчдад зориулж, хотын нийтийн бие засах газрыг нээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эргүүлд гарч буй албан хаагчдад зориулж, хотын нийтийн бие засах газрыг нээлээ

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын нийтийн бие засах газруудыг хөл хорионы хугацаанд нээж үнэ төлбөргүй ажиллуулах чиглэлийг өчигдөр хүргүүлжээ. 

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна.

Тиймээс эдгээр ажилтан албан хаагчдад зориулж хотын нийтийн бие засах газрыг нээн үнэ төлбөргүй ажиллуулж байна гэж НЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623546
0 эможи

keyboard_arrow_up