Хүндэтгэх шалтгаантай хот орох хүн ирвэл онцгой анхаарч, шуурхай ажиллан оруулахыг анхааруулав
2021 оны 2 сарын 13
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүндэтгэх шалтгаантай, зайлшгүй хот руу орох ёстой хүн ирвэл онцгой анхаарч, шуурхай ажиллан оруулахыг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй алба хаагчдад хэллээ.
Товчоодоор орж, гарах шаардлагатай иргэдэд дараах гурван шаардлагыг тавьж буй:
- PCR шинжилгээний хариу
- Иргэний үнэмлэх
- Ажлын байрны тодорхойлолт
Дээрх шаардлагуудыг харгалзан үзээд хурдан шуурхай ажиллаж, хот руу нэвтрүүлэхийг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623564
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: