Баянгол дүүрэг “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-нд 22 хорооны 23,674 өрхийг хамрууллаа
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баянгол дүүрэг II сарын 11-13-ны өдрүүдэд 22 хороонд хэсэгчилсэн байдлаар 23,674 өрхөөс тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээг авч дууслаа. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийг 25 блокт хувааж, суурин 12 цэг, явуулын 47 баг
Хоёрдугаар сарын 11-ний өдөр 7136 иргэн
Хоёрдугаар сарын 12-ны өдөр 7701 иргэн
Хоёрдугаар сарын 13-ны өдөр 8837 иргэнийг гурав хоногийн хугацаанд шинжилгээнд хамруулав.
Баянгол дүүрэг нийт 63,000 өрхөөс 23,674 өрх буюу 37,6 хувийг шинжилгээнд хамруулсан. Цаашид хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 25 хорооны үлдсэн өрхөөс шинжилгээ авах ажил үргэлжлэх тул иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хөл хорионы үед “Нэг хаалга–Нэг шинжилгээ”-нд хамруулах ажилд үүрэг гүйцэтгэн ажилласан тусгай чиг үүргийн алба хаагчид болон иргэний үүргээ биелүүлэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан Баянголчууддаа баярлалаа.