УОК: Өнөөдрөөс төрийн албан хаагчдын 5 ХҮРТЭЛ ХУВЬ НЬ ажиллана
2021 оны 2 сарын 15
Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон ч өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэн төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар болжээ. Ингэхдээ аль болох ажлын байр бус гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын гишүүдэд анхааруулсан байна.
Тодруулбал, тухайн өдөр ажиллах албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн маршрутын дагуу зорчих эрхийг Улсын онцгой комиссоос гаргасан байна.
Мөн зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623604
0 эможи
ард түмэн
2021-02-15 21:32
ажиллаагүй төрийн албан хаагчиддаа цалин л битгий өгөөрэй дөөө засаг минь
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: