Л.Эрдэнэчулуун: Маргааш аж ахуй нэгжүүд ажлын цагтаа шууд нээгдэнэ Л.Эрдэнэчулуун: Маргааш аж ахуй нэгжүүд ажлын цагтаа шууд нээгдэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэчулуун: Маргааш аж ахуй нэгжүүд ажлын цагтаа шууд нээгдэнэ

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг маргааш өглөөний 06.00 цагаас цуцална. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 орчим хувь нь хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүд маргаашнаас ямар дэглэм журам мөрдөж ажиллахыг танилцуулж байна.

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Аж ахуй нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагаанд салбарын хяналт тавина. Зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь салбартаа хяналтаа тавих тухайлбал,

  • Аялал жуулчлалын газар нь зочид буудал,
  • нийслэлийн Соёл урлагийн газар нь кино театр, театр гэх мэт газруудад хяналт тавина.

Мөн хороо дүүргийн Засаг дарга нь хяналтаа тавихаас гадна мэргэжлийн хяналтын байцаагч нар бол эхний 14 хоногт зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулна. Үүний дараа хяналт шалтгалт хийнэ. Шалгалтаар зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулийн 15.2-т зааснаар торгууль тавина. Зөрчлөө арилгуулахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Ковидын үеийн түр журмаар хэд хэдэн зохицуулалт хийсэн. Маргааш аж ахуй нэгжүүд ажлын цагтаа шууд нээгдэнэ. Яагаад шууд эхлэх боломжтой гэж үзсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахих журам явуулсан. Тиймээс аж ахуй нэгжүүд шууд эхлэх боломжтой. 

Харин халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй саунаар урьдчилан цаг авч үйлчлүүлэх тусгай нөхцөл шаардлага тавьж байгаа. Ингэхдээ үйлчлүүлэгч ганцаараа байх шаардлага тавьсан." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
623876
7 эможи

Зочин
2021-02-23 01:15
Мундаг шилдэг менежэр шүү
Л.Эрдэнэчулуун
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up