Улаанбаатар хотод хамгаалалтанд авч, ХӨЛ ХОРИО тогтоосон БАЙРШЛУУД
2021 оны 3 сарын 04
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 44 хүнээс коронавирус илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3076-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2557 болж байна. Гадаад орноос зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Өчигдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, хөл хорио тогтоожээ.
Тухайлбал,
- ХУД-ийн 2-р хороо 7,8-р байр
- ХУД-ийн 4-р хороо Гарден сити 1301-р байр
- ХУД-ийн 15-р хороо Рапид харш 7-р байр
- ХУД-ийн 15-р хороо Романа ресдиненс 33-р байр
- ХУД-ийн 21-р хороо 481-р байр
- БГД-ийн 5-р хороо 113-р байр
- БЗД-ийн 25-р хороо Хийморь 13-74г 1-р орц
- БЗД-ийн 26-р хороо Кристант таун 804-р байр 3-р орц
- БЗД-ийн 2-р хороо Залуус 11-р нийтийн байр
- БЗД-ийн 12-р хороо 82-р байр
- БЗД-ийн 8-р хороо Цагдаагийн академийн 50а байр
- БЗД-ийн 8-р хороо 55б байр 2-р орц
- ЧД-ийн 2-р хороо 21-р байр
- СБД-ийн 1-р хороо Амбасаадэр хотхон гэсэн байршлуудыг хамгаалалтад авч, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
624232
2 эможи
Иргэн
2021-03-04 19:31
Хамгаалалтанд авсан байруудыг мэдээлж байгаа нь маш сайн байна. Хүмүүс хаана голомт байгааг баримжаалахад тустай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: