ОСНААУГ, Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран “БАЯР БЭЛЭГЛЭЕ АЯН“-ыг эхлүүллээ ОСНААУГ, Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран “БАЯР БЭЛЭГЛЭЕ АЯН“-ыг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ, Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран “БАЯР БЭЛЭГЛЭЕ АЯН“-ыг эхлүүллээ

2021 оны 3 сарын 06

Дэлхий дахинаа тархаад байгаа цар тахлын энэ үед Монгол Улсын цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөц бүрдүүлэх зорилгоор “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-аас “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Баяр бэлэглэе” уриатай сайн дурын цус хандивлах аяныг эхлүүлж байна.

Ганцхан удаа өгсөн таны цус, үхэл амьдрал өрсөлдсөн агшинд гурван халуун амь аварч, үр хүүхэд, аав ээж, ахан дүүст хэмжээлшгүй баяр жаргал бэлэглэдэг билээ.

Бусдад хандивласан цус, таны эрүүл амьдралын чанарыг дээшлүүлж, улмаар цусаа байнга өгдөг хүмүүст зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг нь судалгаагаар нотлогджээ.

Цаашид хоёр байгууллага “Санамж бичиг” солилцож, жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Баяр бэлэглэе” цус хандивлах уламжлалт өдөр болгох зорилготой.

Мөн байгууллагынхаа 19 салбарын 1600 гаруй ажилтан албан хаагчид болон нийт хэрэглэгчдэдээ сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах үйлст идэвхтэй оролцохыг тус газрын дарга Ч.Мэндбаяр уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624277
0 эможи

keyboard_arrow_up