Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авч, ХӨЛ ХОРИО тогтоожээ
2021 оны 3 сарын 08
Баянгол дүүрэгт өнөөдөр шинээр таван объектыг хамгаалалтад авч, тусгаарлажээ.
Үүнд,
- 3 дугаар хороо 35/а байр,
- 4 дүгээр хороо СОТ 3 байр,
- 6 дугаар хороо 22 дугаар байр
- 11 дүгээр хороо 43/а байр,
- 25 дугаар хороо 103 байрыг багтаж байна.
Ингэснээр Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт долоон объект хамгаалалтад аваад буй аж.
2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц, гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрлах Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байна.
Иймд, иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624321
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: