БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 21-ны өдрийн 23.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоолоо

2021 оны 3 сарын 16

Arslan.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд ХАТУУ ХӨЛ ХОРИО  тогтоохоор болжээ. 

Харин Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаашаас эхлэн хөл хорио тогтоох хугацаа хойшлогдсон байна. 

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624523
0 эможи

Иргэд
2021-03-17 12:29
Голомт нь тордорхойгүй 9 байршилд БЗД-ийн 26-р хороо байхгүй шүү дээ. Гэтэл БЗД-ийн Засаг дарга, ДОК нь 26-р хорооны даргыг урд шөнө өөрөөр нь гарын үсэг зуруулан ажлаас нь халсан хууль бус гүйцэтгэх ажиллагааг явагдсанд иргэд бид туйлын харамсаж байна. МАН болиоч ээ. Эсэргүүцэж байна. Олноороо бүү түрий бариад байгаач гэж шаардпаж байна.
Цэцэн
2021-03-17 12:19
МАН БЗД-ийн 26-р хороонд хөл хоьсон нь ковидтой холбоогүй, харин сайн ажиллаж байсан АН-ын хороонд даргыг өөрөөр нь гарын үсэг зуруулж халахтай холбоотой байна. Учир нь ЭМЯ-наас өгсөн мэдээлэлд манай хороонд эх үүсвэр нь тодорхойгүй голомт халдвартай иргэн байхг_үй байгаа юм
keyboard_arrow_up