Тээврийн болон зорчих хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА Тээврийн болон зорчих хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн болон зорчих хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

2021 оны 3 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 халдвар хурдацтай тархаж байгаагаас дотоод дахь халдварын 3678-д хүрээд байгаа. Эрүүл мэндийн яам нийслэлийн хэмжээнд 28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн ч зөвшөөрөөгүй, хэсэгчлэн хорио тогтоох байдлаас халдвартай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байгаа. Тэгвэл халдвар олон газрыг хамрахаас сэргийлж, өнөөдрөөс /2021.03.17/ дараах газарт тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Үүнд:

  • Home Plaza-гийн Зүүн уулзвараас жанжин зах руу нийлдэг гарц,
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар,
  • Саруул хорооллын хойд нүхэн гарц, Баянмонгол хорооллын хойд нүхэн гарцаар авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав.

Цагдаагийн газрын хэмжээнд алсын 5 постод цагдаагийн 8, онцгой байдлын 2, нийт 10 алба хаагч үүрэг гүйцэтгэж 37 тээврийн хэрэгсэлтэй 62 иргэнийг нэвтрүүлж, 21 тээврийн хэрэгсэлтэй 31 иргэнийг гаргаж, 53 тээврийн хэрэгсэлтэй 87 иргэнийг буцааж ажилласан.

Тусгаарлах байрны хамгаалалтын талаар:

1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо БиЖи зочид буудалд 2021 оны гуравдугаар сарын 12-ны 01.23 цагт Бүгд найрамдах Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 33 том хүн 5 хүүхэд нийт 38 иргэнийг тус зочид буудалд байрлуулж, хамгаалалтанд цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үүрэг гүйцэтгэн ажилласан.

Шинжилгээний талаар:

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69, 48 сургууль дээр 2 цэгт цагдаагийн 15 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 20:00 цагийн байдлаар

• 69 дүгээр сургууль дээр 549 иргэн,

• 48 дугаар сургууль дээр 444 иргэн, нийт 993 иргэн шинжилгээнд хамрагдсан.

Вакцинжуулалтын талаар:

  • 1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дүүргийн эрүүл мэндийн төв поликлиникт Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хамгаалалт авч, цагдаагийн дэд ахлагч А.Санжням /99198975/ үүрэг гүйцэтгэж байна. 238 хүн тун вакцинд хамрагдсан байна.
  • 2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 133 дугаар сургуульд 381 хүн вакцинд хамрагдаж буцаалтаар 141 тун вакциныг 16:13 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
  • 3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр сургуульд 401 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 149 тун вакциныг 16:43 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
  • 4. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр сургуульд 361 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 139 тун вакциныг 17:00 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
  • 5. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан.
  • 6. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургууль дээр Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан. 29 байгууллагын 419 хүн вакцинд хамрагдсан байна.
  • 7. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Анагаахын шинжлэх ухааны Япон Монголын эмнэлэгт Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хамгаалалт авсаа. 168 хүн вакцинд хамрагдсан байна.
  • 8. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвд Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэлтсээс хамгаалалт авсан. ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн ажилчид 36, Хүүхдийн хорин ангийн 27, нийт 63 хүнд вакцин хийсэн.
  • 9. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газарт тус газрын эмч нар хариуцан ажиллаж байна.
  • 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 цэгт, нийт 2800 иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтын талаар:

  • 07:30-21:00 цагийн хооронд 6 цэгт 28 алба хаагч 4 автомашинтай, 346 жолоочийг 10.800.000 төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 заалт зөрчсөн 8 иргэний жолоодох эрх хассан

Зөвшөөрөлгүй мал, мах ачсан ачсан 75-19 УБТ улсын дугаартай автомашины зөрчлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлж, цагдаагийн гуравдугаар хэлтэст материалжуулан шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн. 26-р хороог бүслэн хаах төлөвлөгөөг баталж бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624532
3 эможи

keyboard_arrow_up