Голомт нь тодорхойгүй ЕСӨН ТОХИОЛДОЛЫН БАЙРШЛУУД
2021 оны 3 сарын 17
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 16800 шинжилгээ хийгдэж, 130 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр батлагдсан 129 тохиолдлын
- 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол
- 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 12 дугаар хороо,
- ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3131 боллоо. Нийт халдвар авсан хүмүүсийн 72 хувь нь эмчлэгдсэн" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624540
0 эможи
Иргэд
2021-03-17 12:26
Голомт нь тордорхойгүй 9 байршилд БЗД-ийн 26-р хороо байхгүй шүү дээ. Гэтэл БЗД-ийн Засаг дарга, ДОК нь 26-р хорооны даргыг урд шөнө өөрөөр нь гарын үсэг зуруулан ажлаас нь халсан хууль бус гүйцэтгэх ажиллагааг явагдсанд иргэд бид туйлын харамсаж байна. МАН болиоч ээ. Эсэргүүцэж байна. Олноороо бүү түрий бариад байгаач гэж шаардпаж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: