УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нарыг 26 дугаар хороонд ирж нөхцөл байдалтай танилцахыг шаардав
Нийслэлийн БЗД-ийн 26-р хороонд тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар ТАВ хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байна. Иймд тус хороонд тогтоосон гэнэтийн энэ шийдврийг иргэд эсэргүүцэж, жагсаал хийж байна.
Мөн тэд 26 дугаар хорооноос УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойрогтоо ирж, нөхцөл байдалтай танилцахыг шаардаж байгаа гэнэ.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олон нийтийн сүлжээнд тус асуудлыг шийдсэн мэтээр мэдэгдэж байгаад иргэд дургүйцэл илэрхийлж байгаа аж.
Баянзүрх дүүргийн 26-р хороонд гол тулгамдсан асуудал нь сургууль, цэцэрлэг. Газар байхгүй. Шүүхээр явж буй газрын асуудалд УИХ-ын гишүүнийхээ хувьд анхаарал хандуулж ажилласан. Газраа авчихвал улсын төсвийн хөрөнгө оруулалтанд хөрөнгийг нь суулгана(ЗГ+Нийслэлийн ЗД-тай ярьцан). pic.twitter.com/iWlb8oZDJb
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) March 17, 2021