НИЙСЛЭЛ: Халдварын голомт нь тодорхойгүй 10 ТОХИОЛДЛЫН БАЙРШЛУУД
2021 оны 3 сарын 21
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн хоногт 9,520 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,976 болж байна.
Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын 170 тохиолдлын
- 168 нь Улаанбаатарт,
- Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн.
170 халдвар авсан хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 23 дугаар хороо,
- БГД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624662
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: