Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд малын хашаа шатаж таван адуу хорогджээ
2021 оны 3 сарын 24
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Бурхант”-ын 5 дугаар гудамнд гал гарч малын хашаа шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 3 сарын 23-ны 18:12 цагт Онцгой байдлын алба хүлээн авч тус дүүргийн гал унтраах 30 дугаар ангийн алба хаагчид 18:35 цагт очиж 40 минутын ажиллаж унтраажээ.
Уг галын улмаас иргэн О-гийн 7x7 хэмжээтэй малын хашаа, 7x7 амбаар тус тус шатаж, таван адуу өртөн хорогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624767
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: