Дулааны шугамнаас удаж муудсан, 50 орчим насны эрэгтэйн цогцос олджээ
2021 оны 3 сарын 24
Нийслэлийн СХД-ийн 38 дугаар хорооны задгай дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 03-р сарын 23-ны өдрийн 11:51 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Улмаар нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид 9.5 км зам туулан 12:06 цагт очиж удаж муудсан нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624768
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: