Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарина Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарина

2021 оны 3 сарын 29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, санал солилцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624867
0 эможи

Зочин
2021-03-29 12:01
Нарс сайхан мод хотод тарьсаныгаа 4 сарын сүүлээр шүршиж угаахгүй бол үнс утаанд сааралтаад нүд хальтрам юм. Энэ олон хөшөөнүүд мөн адил
keyboard_arrow_up