Налайх дүүрэгт гэр бүлийн зургаан хүнээс Covid-19 илэрчээ
2021 оны 3 сарын 31
Налайх дүүргийн 33 дугаар байранд Covid-19 илэрч, тухайн орцыг бүхэлд нь хамгаалалтад авсан байна. Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссоос тодруулахад “ Өчигдөр манай дүүргийн гэр бүлийн зургаан иргэнээс халдвар илэрсэн тул оршин суух 33 дугаар байрыг нь хамгаалалтад авсан. Одоогоор тус байрны бусад оршин суугчдаас шинжилгээ авах, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624984
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: