Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд дараах шаардлагуудыг мөрдөж ажиллахыг НМХГ-аас зөвлөж байна
2021 оны 4 сарын 06
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд дараах шаардлагуудыг мөрдөж ажиллахыг НМХГ-аас зөвлөж байна.
Тухайлбал,
- Үйлчлүүлэгчдийн орох хэсэгт ил харагдахуйц QR кодыг байршуулах
- Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж спиртэн суурьтай уусмалаар гарыг халдваргүйжүүлэх, амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй байх
- Үйлчлүүлэгч хоорондын зайг 2 метрээс багагүй зай бариулж үйлчлэх
- Үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлж, сандал дээр зай барьж суух тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, хүн хоорондын зайг баримтлах
- Хүний гар хүрэх бүх эд зүйлсийг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодистой уусмалаар шүршиж, арчиж халдваргүйжүүлэх
- Ажлын байранд ажилтан амны хаалтыг тогтмол зүүж, 2 цаг тутамд солих, нүүрний хаалт хэрэглэх, гарыг бохирдсон тухай бүрт халуун бүлээн усаар савандаж угаах нэг удаагийн бээлий өмсөх
- Ажилтан бүр тусдаа хувцасны шүүгээтэй байх ба ажлын дараа дүрэмт хувцсыг тайлж үлдээж байх
- Өдөрт 1-2 цаг тутамд 15 минутын турш салхивчийг нээн агаар сэлгэлт хийх ба агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах
- Битүүмжлэлгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэсний дараа агуулахад хадгалж, хэрэглэх
- Үйлчлүүлэгчийн хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг зааврын дагуу 3 дамжлагат угаалтаар угааж, ариутгасны дараа хэрэглэх
- Үйлчлүүлэгчдэд төлбөр тооцог төлбөрийн карт гар утасны QPay үйлчилгээг ашиглан төлөхийг сануулан зөвлөмжийг кассын дэргэд байршуулах
- Хоолны газарт олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахгүй байх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625190
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: