Нийслэлийн хэмжээнд хөл хориог хэрхэн хэрэгжүүлэхийг 17 цагт танилцуулна
2021 оны 4 сарын 09
Нийслэлийн онцгой комисс яг одоогийн байдлаар хуралдаж байгаа бөгөөд 17:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа.
Улсын онцгой комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд энэ сарын 10-наас шилжүүлэх тогтоол гаргасан.
Уг тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын хөдөлгөөнийг хэрхэн хянаж зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинжилгээ, дархлаажуулалтад хэрхэн хамруулах талаараа Нийслэлийн Засаг дарга мэдээлэл өгөх юм.
Мөн 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, QR зөвшөөрлөөр зорчуулах эсэх зэрэг зохицуулалтыг хэлэлцэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625330
0 эможи
Зочин
2021-04-09 20:00
Болиооо боль
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: