НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр сонгогдсон тойрогтоо ажиллалаа НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр сонгогдсон тойрогтоо ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр сонгогдсон тойрогтоо ажиллалаа

2021 оны 4 сарын 11

Энэ сарын 9-ний өдөр НИТХ–ын төлөөлөгч, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр өөрийн сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн 12, 17, 18 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг сонсож, ард иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа. 

Энэ үеэр 12 хорооны 20/3-р байрны дээврээс олон жил цас борооны ус гоожин иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд алдагдаад байгаа асуудалтай газар дээр нь танилцан тус байрны дээврийн засварыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдэхээр төсөвт суулгуулан оршин суугч иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх боллоо. Мөн орон сууцны барилгын сан техникийн, цэвэр бохир усны шугамд үүссэн асуудлыг шийдвэрлэхийг харъяа ХҮТ-д үүрэг болгон ажиллалаа.

Үүнээс гадна 17 хорооны 71-р байрны дээврийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдэхээр төсөвт суулгуулан ажиллалаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж олон жил дээврээс цас борооны ус гоождог 71-р байрны иргэдэд үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ. 

17 хорооны Дахин төлөвлөлтийн 27-р байрны автомашины гражийн орц гарц нь 36Й байрны хорооллын дундах замаар явахаар төлөвлөгдсөн байсан. Үүнээс үүдэн 36Й байрны ойр орчимд автомашины хөдөлгөөн ихсэн оршин суугчид, хүүхэд багачуудад аюултай нөхцөл байдал үүсээд зогсохгүй оршин суугчийн автомашины зогсоол хүрэлцэхгүй асуудал үүсээд байгаатай Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Агваанцэрэн, хорооны Засаг дарга Ш.Мөнхсайхан нарын хамт газар дээр нь очин 36Й байрны иргэдэд үүсээд байгаа нөхцөл байдлыг талаар тус барилгын компанитай зөвшилцөн орц гарцны асуудлыг өөрөөр шийдвэрлэхээр боллоо.

2020 оны Нийслэлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 36Й байрны дээврийн засварын ажил төсөвт суугдсан боловч засварын ажил хийгдэхгүй жил дамнан удаашралтай байгаа асуудлаар тус ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Дэлгэрмөрөн групп ХХК-тай холбогдон цаашид засварын ажилд тус байрны СӨХ-той хамтран хяналт тавьж ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625364
1 эможи

keyboard_arrow_up