Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн “ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ“  байна Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн “ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ“ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн “ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ“ байна

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Нийслэл хотод тав дахь удаагаа хөл хорио тогтоож, өмнөх хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ шалгуулж нийтийн тээврээр зорчих болсон. Гэтэл зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид халдвар хамгааллаас сэргийлэн зорчих боломж алга.

Учир нь хөл хорио тогтоосон эхний өдрөөс эхлэн зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, олон нийт  автобус ирэхгүй байна. Ирсэн ч хүн ихтэй халдвар хамгааллын дэглэм барих боломжгүй болоод байна.

Автобус нь зорчигчдоо багтааж ядан үйлчилгээ үзүүлж байгаа ч зохицуулалт хийх үүрэг хүлээсэн Нийслэлийн тээврийн газар нь “Зөвшөөрөгдөөгүй салбарынхан нийтийн тээврээр үйлчлүүлснээр ачаалал үүсгэж байна” гэж бухав. Угтаа буудал бүр дээр “Хяналтын ажилтан” гэх хөх хантааз өмссөн автобус баазын ажилтнууд зогсч, давхар хяналт тавьж байхад ажиллах зөвшөөрөлгүй салбарынхан автобус дүүртэл чихэлдээд явах боломжгүй.

Нийслэлийн тээврийн газрынханд ч ядаж өдөрт хэдэн хүн энэ төрлийн зөрчил гаргаж, автобусаар зорчив гэдэг мэдээлэл алга байна. Тиймээс эцэстээ өдөрт 300 автобус үйлчилгээнд гаргасан нь хаанаа ч хүрэлцэхгүй болохыг  хүлээн зөвшөөрч, өнөөдрөөс автобусны тоог 600-д хүргэв.

Уг асуудлыг хариуцсан Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгийн хувьд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа. Энэ асуудалтай танилцах нь зөв боловч өөрөө нөхцөл байдлыг урьдчилан тооцоолон удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шуурхай арга хэмжээ авч ажиллах ёстой хүн нь микрофон бариад иргэдээс санал асуугаад автобусны буудлуудаар явж байгаа нь олон ч хүний дургүйцлийг хүргэлээ.

Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеийн нийтийн тээврийн нөхцөл байдлыг урьдчилан мэдээгүй байж өнөөдөр очиж танилцах нь ажлыг урагшлуулах шийдвэр гаргагч удирдагч хүний хийх ажил мөн үү.

Угтаа нийслэлийн Засаг даргын зургаан орлогч ажлаа аваад өдгөө 7 дахь сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд тэд юу хийсэн бэ. Хөл хорионы үед битгий хэл энгийн үед ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, цэвэрхэн үйлчилсэн автобус ховорхон. Өнгөрсөн долоо сарын хугацаанд нийтийн тээвэр шороо шавхай ихтэй, амбаар шиг л байлаа. Дээрээс нь энэ салбарт шинэчлэл хийгдэх асуудлууд огт яригдсангүй. Өнгөрсөн цагаан сарын хөл хорионы үеэр мөн нийтийн тээвэр асуудал хэл ам дагуулсан. Энэ мэт том ярьж сонгогдсон нийслэлийн төлөөлөгч нар давхар дээл өмсөж суух биш ажлаа сайн хиймээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625476
2 эможи

Зочин
2021-04-14 10:01
Энэ тэнэгүүдийг Сумьяабузартай нь хамт хурдан зайлуулаач Eрөнхий сайдаа.
иргэн
2021-04-13 17:01
Жолооч нар бэлэн монго авдаг байдлыг хэзээ зогсоох вэ.
keyboard_arrow_up