“Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил гарч байна“ гэв “Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил гарч байна“ гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил гарч байна“ гэв

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг  хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.  

-Хатуу хөл хорионы үед НМХГ хэрхэн ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьдчилан сэргийлэх шалгалт, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ хийдэг. Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд нийт 4359  газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 463 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 51.7 хувийг газар дээр нь арилгууллаа. Тухайлбал, худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлэхгүй зөрчил олон гарч байна.  

-Хүнсний аюулгүй байдалд ямар байдлаар хяналт, шалгалт хийж байна вэ?

-Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хяналтаа тавин ажиллаж байна. Тухайн худалдааны төвд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, гарал үүслийг хянана. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэх, борлуулагч халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаа, тээврийн хэрэгсэлд угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн эсэх гээд шат шатны хяналтыг хийж байна. НМХГ-ын улсын байцаагч нар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийдэг. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лангуу тавиурын битүүмжлэл хийгээгүй, халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг мөрдөөгүй, QR кодын дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж ажиллаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Түүнчлэн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, худалдааны газрын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хөл хориотой холбоотойгоор хүнсний томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрсөн. Иргэд гэрийнхээ ойр орчмын хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөр тооцоогоо цахим картаар хийж байна. Мөн НМХГ нь аж ахуйн нэгжүүдийн объект, орон сууцны орц хонгил, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавин, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа гэв.

Иргэд зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахимаар болон шуурхай албаны 7012-8012 дугаарт хандан мэдээлэх боломжтой. Мөн энэ дугаараас зөвлөн туслах үйлчилгээ болон хууль, эрх зүйн мэдээлэл авах боломжтой юм. Иргэн та гэртээ байж, хөл хорионы дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625588
0 эможи

keyboard_arrow_up