Хугацаа нь дууссан 187 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ Хугацаа нь дууссан 187 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хугацаа нь дууссан 187 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт хийн ажиллаж байна.

Шалгалтаар 10 аж ахуйн нэгж, 4 иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 187 ш, 311968 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.

Хяналт шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 20 иргэний үйл ажиллагааг зогсоожээ. Үүнд гар утас, цахилгаан бараа, алт мөнгөний дархан лангуу 3, дугуй засвар 6, ТҮЦ 7, барилгын материалын дэлгүүр 2, хоолны газар 2 байна.

Хүнсний худалдааны 6358, хүнсний үйлдвэр 17, эмийн сан 174, бусад 50 нийт 6599 газарт хяналт шалгалт хийжээ. Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6599 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүллээ.

Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 652 зөрчлийг илрүүлж, 338 буюу 51.8 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625628
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up