Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэжээ
2021 оны 4 сарын 20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19 дүгээр хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ.
Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 ажилтан ажилласан байна.
Эх сурвалж: “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625776
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: