Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна

2021 оны 4 сарын 26

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон  юм. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна. Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын  193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626005
0 эможи

keyboard_arrow_up