НМХГ: Хүнсний худалдааны төвүүдэд ажилчид хамгаалах хэрэгсэл өмсдөггүй, иргэдийн халуун хэмждэггүй зэрэг зөрчил түгээмэл байна НМХГ: Хүнсний худалдааны төвүүдэд ажилчид хамгаалах хэрэгсэл өмсдөггүй, иргэдийн халуун хэмждэггүй зэрэг зөрчил түгээмэл байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хүнсний худалдааны төвүүдэд ажилчид хамгаалах хэрэгсэл өмсдөггүй, иргэдийн халуун хэмждэггүй зэрэг зөрчил түгээмэл байна

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, ХХҮҮХэлтэс, дүүргийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлчлүүлэгчдийн QR код уншуулдаггүй, үйлчлүүлэгч ажилчдын биеийн халуун хэмжиж бүртгэл хөтлөөгүй, ажилтан нар нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, малгай бээлий өмсдөггүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн зөвшөөрөгдсөн зориулалтын бус бодисоор 2 цаг тутамд ажлын байр талбай, үйлчилгээний талбай бүхий л гадаргууд байнгын ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг ажлын байран дээр 14 хоног тутам хийх үүргээ биелүүлээгүй зөрчлийг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Мөн зөрчил давтан гаргасан ТАВАН аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтны 11 заалт бүхий албан даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
626085
3 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up