В.Отгонбүргэд: Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол ХҮЧИНГҮЙ болгоно В.Отгонбүргэд: Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол ХҮЧИНГҮЙ болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

В.Отгонбүргэд: Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол ХҮЧИНГҮЙ болгоно

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Хатуу хөл хорио тогтоосон үеийн иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөл байдлыг бид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордны автобусны буудлаас шууд дамжууллаа.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас хөл хориог дахин 14 хоногоор буюу энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Ингэхдээ хатуу хөл хорионы дэглэм, хяналтыг чангатгана гэдгийг онцолсон юм. Учир нь, өнгөрсөн 14 хоногийн хөл хорионы үеэр иргэд олноор бөөгнөрч, гадуур их явснаас үүдэн цар тахлын тоо дорвитой буураагүй. Эсрэгээрээ өдөр бүр 1000 давсан үзүүлэлттэй байв.

Цагдаагийн байгууллагаас ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа зэрэг 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байгаа юм.

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас тодрууллаа.

БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн оффицер, цагдаагийн дэслэгч М.Ламжав: Офицеруудын ордон чиглэлийн буудалд би долоо дахь өдрөө үүрэг гүйцэтгэж,  урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Энэ байршилд хөдөлгөөний зөвшөөрөгдсөн цагуудад хөл хөдөлгөөн маш их байна. Яагаад вэ гэвэл зүүн талын бүх чиглэлийн хөл хөдөлгөөн энэ автобусны буудалд төвлөрдөг. Урд талын автобусны мөн адил баруун чиглэлийн бүх хөдөлгөөн төвлөрдөг гол цэг байгаа юм. Зөвшөөрөгдсөнөөс бусад цагуудад хөл хөдөлгөөн багасч байгаа боловч янз бүрийн шалтгаанаар явган болон  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнүүд явж байна.

Өнөөдөр өглөөний дугуйтай зорчигчдын хувьд бичиг баримт бүрэн, зөвшөөрөгдсөн салбарын хүмүүс явж байна. Түүнчлэн оффицерын тойрог замыг тойрч, өглөө агаар салхинд дугуйтай явж байгаа иргэд ч байна. Иргэдийн зүгээс алба хаагчдын тавьсан шаардлагыг ихэнх тохиолдолд биелүүлж байна. Энэ онцгой цаг үед албан байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлж гэр гэртээ байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Мөн гадуур явах шаардлагатай иргэд аль болох  халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг хүсье.

Нийтийн тээврийн шалгагч ажилтнууд: Энгийн өдрүүдэд энэ буудалд гэхэд 22 чиглэлийн 280 гаруй автобус явдаг юм. Хөл хорионы үед автобусны тоог зөвшөөрөгдсөн цагуудад явуулж өмнөхөөс багасгасан байгаа. Харин хүмүүсийн хөл хөдөлгөөн бол өглөө оройдоо их байна. Цагдаа, цэргийн зохицуулагч нар ажиллаж байгаа учраас иргэд бичиг баримтаа шалгуулаад хүн хоорондын зайгаа бариад  автобусанд сууж дэглэмээ сайн баримталж байна.  Бидний зүгээс автобусны болгонд шаардлага тавьж, нэг автобусанд 30-аас дээш хүн суулгахгүй зэрэг арга хэмжээ авч,  автобусны буудал гэхэд 2-3 шалгагч, нэг пост машинтай ажиллаж байна.

БЗД-ийн хөдөлгөөн зохицуулагч В.Отгонбүргэд: QR кодтой зорчиж байгаа тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байна. иргэд, олон нийт ажлын үнэмлэхтэй, QR кодоо шалгуулан зорчиж байна. Нэг машиндаа 3-аас дээш хүнтэй бол явуулахгүй байх зэрэг  шаардлага тавьж байна. Харин хуурамчаар код үйлдсэн цэрэг зөрчлүүд хэд хэд гарсан. Бусад төрлийн зөрчил гаргавал  зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар дүүрэг дээр шилжүүлэн ажиллаж байна. Зарим тохиолдолд албан байгууллагад нь мэдэгдэж QR  кодыг хүчингүй болгох арга хэмжээ авна.

Тээврийн цагдаагийн албанаас QR код зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгохыг анхаарууллаа. 

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR кодыг хүчингүй болгоно.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626168
3 эможи

keyboard_arrow_up