Маргаашаас барааны дэлгүүрүүд, машин угаалга, засварын төвүүд ажиллана. Харин томоохон захууд ажиллахгүй  Маргаашаас барааны дэлгүүрүүд, машин угаалга, засварын төвүүд ажиллана. Харин томоохон захууд ажиллахгүй 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашаас барааны дэлгүүрүүд, машин угаалга, засварын төвүүд ажиллана. Харин томоохон захууд ажиллахгүй 

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Улсын онцгой комиссын шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад хариулж байна.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Маргаашаас эхлэн хатуу хөл хориог сулруулан улбар шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Маргаашаас эхлэн томоохон барааны дэлгүүрүүд, автомашин угаалга, засварууд ажиллах бөгөөд томоохон захууд буюу Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг захууд ажиллахгүй.

Мөн вакцины хоёр тундаа хамрагдаж, 14 хоносон иргэд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 5-р сарын 15-наас эхлэн мөн дээрх иргэд фитнес, йогад хичээллэж болно.

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй. Газар тариалан эрхлэгчдийн хувьд тухайн аймгаас ирсэн хүсэлт, вакцинд хамрагдсан эсэхэд үндэслэн PCR шинжилгээг өгч зорчих юм байна.

Мөн саун, бассейн ажиллахгүй бол нийтийн халуун усыг нээнэ.

Маргаашаас эхлэн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох бөгөөд хөдөлгөөнийг 07-22:00 цагаас бусад цагт хязгаарлах юм байна." гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
626653
4 эможи

keyboard_arrow_up