Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээлээ Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энхтайваны гүүрний хөдөлгөөнийг нээлээ

2021 оны 5 сарын 08

НЗДТГ

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм.

Мөн Хотын дарга ганц хэв гажилтын засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийж, замыг өнөөдөр нээлээ.

Гүүрний хоёр талын явган хүний замд резинэн хучилт хийх ажлыг түүхий эд ирэхээр үргэлжлүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энхтайваны гүүрний 7,200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч, шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо.

Энхтайваны гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1,400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр  орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой.

Ирэх Бямба гарагт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна” гэв.

Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1,400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан учирлаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гүүрэн байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажилд гар бие оролцож, сэтгэл гаргасан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Улаанбаатар авто замынхандаа баярлалаа, сайн ажиллалаа. Ажлыг үр дүнтэй, ачаалал дааж хийж чадаж байна. Ажилсаг, шуурхай хамт олон юм” хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626656
0 эможи

keyboard_arrow_up