Л.Гантөмөр: Энхтайвны гүүрний засварын ажлыг барилгын материал ирэхээр гүйцээнэ Л.Гантөмөр: Энхтайвны гүүрний засварын ажлыг барилгын материал ирэхээр гүйцээнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гантөмөр: Энхтайвны гүүрний засварын ажлыг барилгын материал ирэхээр гүйцээнэ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Энхтайвны гүүрэн гарцын хөдөлгөөнийг /2021.04.29/ 20.00 цагаас хааж засварын ажил эхлүүлсэн бөгөөд  нийт 1400 талбайг хамарсан ажлыг хийсэн байна. Одоогоор 400 ам метр квадрат газрыг хийж гүйцэтгээгүй байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хийгдсэн зам засварын ажил ийнхүү барилгын материалын асуудлаас үүдэн хийгдэж дуусаагүй эхнээсээ замын ховхрол үүсээд эхэлжээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр "Тавдугаар сарын 3-нд бид нар ямар нэгэн хэмжээгээр хучилт хийе. Явган хүний зам гологдоод байна. Ямар ч байсан бетон хучилтаар өнгөлөх юм бол явган хүний замыг хуулах шаардлагатай болно. Нэгдүгээрт цаг байгаагүй, хоёрдугаарт, хөрөнгө, мөнгө хүрэлцээгүй. Түүнчлэн замын доор маш олон цахилгааны утас бий. Тиймээс резинэн зам хийхээр болсон.

Мөн хөл хорионы үе таарсан учир барилгын материалын дэлгүүр, хил хаалттай. Тиймээс зарим хэсэг нь дутуу байгаа. Харамсалтай нь зузаан гадаргуу дээр энэ олон нүх сүв байгаа, их материал орж байгаа учраас үлдсэн 300 гаад гаруй метр квадратыг мөнгө шилжиж, материал ирэхээр гүйцээнэ гэсэн гэрээтэй ажиллаж байна" гэв. 

Энхтайваны гүүрний зам засварын ажлыг өнөөдрийн байдлаар 90 саяар хийгээд байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626787
2 эможи

Зочин
2021-05-12 08:10
Энэ зөнөг зайлаачээ.
keyboard_arrow_up