НМХГ: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй цайны газруудыг түр хаалаа
2021 оны 5 сарын 12
Энэ сарын 08-10-ны өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 206 улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслангийн зам дагуу байрлах иргэн Х.Айнур, н.Наранчимэг, н.Батжаргал, н.Болорцэцэг, н.Лхагвасүрэн нарын цайны газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Албан хаагчид
- хүнсний худалдааны 1289,
- хүнсний үйлдвэр 6,
- хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 87,
- хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 108,
- бусад 515 нийт 2005 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар 157 зөрчлийг илрүүлж, 97 буюу 61.7 хувийг газар дээр нь арилгуулан, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, зөвлөгөө өгч ажиллажээ.
Түүнчлэн:
- Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй 5,
- хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 6 иргэн,
- гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн 1 иргэн нийт 12 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоожээ. Илэрсэн зөрчлийг арилгуулах 4 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 1 албан шаардлага хүргүүлж, хадгалах хугацаа дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг, 112700 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.
Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626819
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: