Томоохон зах, худалдааны төвүүдийн барааны тасгийг тавдугаар сарын 22-нд нээхээр боллоо Томоохон зах, худалдааны төвүүдийн барааны тасгийг тавдугаар сарын 22-нд нээхээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Томоохон зах, худалдааны төвүүдийн барааны тасгийг тавдугаар сарын 22-нд нээхээр боллоо

2021 оны 5 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийг нээх тухай хэлэлцжээ.

Тавдугаар сарын 8-наас хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67, тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн.

УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дархлаажуулалтын бүрэн тун авсан ажилтныг ажиллуулах шаардлагын хэрэгжилт 93.1 хувьтай байна.

Барилгын материалын болон барааны худалдааны 22 төвд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулах, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагын хэрэгжилт хангалтгүй, тухайн барилгын үндсэн хийц, загвараас шалтгаалан орох, гарах хэсэгт хаалт хийгээгүй зөрчил нийтлэг байжээ.


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626970
1 эможи

keyboard_arrow_up