ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9287 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1463 дуудлага бүртгэгджээ
2021 оны 5 сарын 24
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны тавдугаар сарын 17-оос тавдугаар сарын 23-ны өдрүүдэд нийт 9287 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1055
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1239
- Ус алдсан - 1463
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 538
- Хэрэглээний хүйтэн усны - 85
- Ариутгах татуурга - 577
- Мэдээлэл өгсөн – 4044
- Харъяа бус -151
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627230
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: