Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200,000 хүн, 43.5 мянган барилга байгууламж байна

2021 оны 6 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл солилцжээ. 

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1,486 худаг, шүүрт 2,044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг аж. 

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг аж.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж байгаа талаар холбогдох байгууллагаас мөн мэдээллээ. 

Түүнчлэн үерийн хамгаалалтын бүсэд буусан 1,098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байдаг аж. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид газар үерийн аюултай бүсээс нүүж газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627746
1 эможи

keyboard_arrow_up